С.Одонтуяа даргын ажлын арга барил
2017-04-19

Өнгөрсөн парламентын тулхтай, тууштай гишүүдийн нэгээр нэрлэгдэж байсан С.Одонтуяа өдгөө Баянгол дүүргийг удирдаж буй. Тэрбээр Баянгол дүүргийг эрүүл, аюулгүй жишиг дүүрэг болгох зорилгыг тавин, ажиллаж байна. 

 

 

Тиймээс өглөө бүр 07 цагт хороодоороо явж, нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. С.Одонтуяа дарга албатуудтайгаа нийлэн, ажлын хэсэг байгуулж, 1,2,4,6, 7, 8, 16,17,18,19 дүгээр хорооны үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн орчин, нөхцөлтэй танилцсан байна. 

 

Тэрбээр "Хороо бүхэнд сул зай талбайг дарсан төмөр контейнер, зөвшөөрөлгүй буусан ТҮЦ болон зам талбайн гэрэлтүүлэг, замын нөхөн сэргээлт, авто машины зогсоол, явган хүний зам зэрэг асуудал байна" гээ энэ асуудлыг ирэх 4 жилийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, эрүүл, цэмцгэр жишиг дүүрэг болохыг зорьж буйгаа илэрхийлэв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
chimgee:
saixan gtulxtai medleg bolovsroltoi mundag busguid ajliin amjilt xusie
2017-04-21
өвгөн:
Ногоон байгууламжийг их болгох арга олон энд тэнд том, жижиг газар байна даа, шороо шороо, ОО за яахыг бид өөрт чинь даалгасан өөрийн нөхдүүд шиг болж болохгүй шүү, итгэлийн даана шүү, амжилт
2017-04-19
Зочин:
3, 4, 10-р хороолол, Төмөр зам, 3-р эмнэлгийн ард тал, Гурвалжин, Хархорин зах гээд л нэг аятайхан зай талбайтай газар алга аа. Нэг л их хашаа, түц, хог, архичин, траншейныхан, зүй бусаар машин засч угаасан шавхруунууд, биеэ үнэлэгчиддээ эзлэгдсэн балиар дүүрэг. С.Эрдэнийн үлдээсэн өв ийм л байгаа. Явган хүний зам байхгүй, тохитой нарлаж зугаалах цэцэрлэг талбай байхгүй, залуучуудын цуглах дуртай Өргөө кинотеатр орчим нь хачин балиар заваан, 4-р хорооллын гол зам нь нарийхан, түгжрэлтэй, шороотой гээд л үргэлжлэнэ дээ. Социализмын үед барисан орон сууц ихтэй тулдаа энэ дүүрэг гайгүй амжиргаатайд орно.
2017-04-19
зочин:
төмөр замын вокзалын автобусны буудал орчмыг тохижуулах, согтуу хөлчүү хүн амьтан нь мэдэгдэхгүй бөбөө нарыг зайлуулж, цэгцтэй сайхан өнгөлөг газар болгомоор байна шүү. Одончимэг даргааа вокзал орчим, эрт дээр үеийн зам дагуух цэцэрлэг саад үнэхээр айдастай шээс баасны жорлон, хонож өнжих газар болоод байна шүү . Үүүнийг засаг дарга маш сайн анхаармаар бна даа
2017-04-19
Зочин:
5p хорооны 7б байрны гадаа хулгайгаах тавиад байгаа түцнүүдийг бушуу заылуулах арга хэмжээ аваарай. зөвхөн 7 байрны гадаа 5 түц байна. оршин суугчид машин тавих газар алгаа.
2017-04-19