Хэлли Бэрри шинэхэн дурлалтайгаа учирчээ
2017-04-20

 

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Хэлли Бэрри шинэхэн дурлалтайгаар учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны эцсээр нөхөр Оливьер Мартинесээс  салсан билээ.

 

Тэд 2013 оны долоодугаар сард Италил хуримаа хийсэн юм. Өдгөө 50 настай Бэрри өчигдөр нэгэн залуутай кофе ууж байхдаа гэрэл зурагчны дуранд өртжээ. Нөхрөөсөө салсанаас хойш хэсэг хугацаанд ганцаараа байсан Бэрри найз залуутай болсон гэнэ. Бэрригийн найз залуу өөрөөс нь 18 насаар дүү бөгөөд загвар зохион бүтээгч аж.

 

Гэхдээ хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг Бэрригийн хэвлэлийн төлөөлөгч хараахан батлаагүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин