Жюү жицү: Ц.Батцэцэг, Б.Хулан нар хүрэл медаль хүртэв
2017-04-20

 

Пара Жюү жицүгийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо  үргэлжилж байна. ДАШТ нассанд хүрэгчдийн цагаан, хөх бүсний ангилалын тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

 

Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас Ц. Батцэцэг  “Purplebelt” ангилалын 70 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жюү жицүгийн ДАШТ-ны насанд хүрэгчдийн ягаан бүсний ангилалд анх удаа медаль хүртсэн эмэгтэй тамирчин болов.

 

Мөн хөх бүсний “Blue belt” ангилалд  ОУХМ Б.Хулан хүрэл медалийн болзол хангаад байгаа юм.

 

Уг тэмцээнд манай улсаас Дэлхийн аварга Цог-Очирын Батцэцэг, ОУХМ Г.Алтанбагана, Б.Хулан тэргүүтэй 18 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа юм.

 

Одоогоор МУГТ Болормаагийн Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ А.Мөнхбат алтан медаль хүртэж дэлхийн аварга болоод байна.  Мөн тэмцээний насанд хүрэгчдийн цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон. Түүнчлэн жүю жицүгийн өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин