Данийн тал Чой Сун Шилийн охиныг шилжүүлэхээр боллоо
2017-04-20

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийн охиныг Дани улс Сөүлийн талд шилжүүлэн өгөхөөр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.

 

Данийн шүүх 20 настай Чун Юү Раг Өмнөд Солонгост шилжүүлэх нь зөв хэмээн шийдвэрлэжээ.

 

Тэрбээр улсын мөнгөөр Германд тансаг амьдрахаас гадна экс Ерөнхийлөгчид их хэмжээний авлига өгсөн хэмээн буруутгагдаад буй "Самсунг" компанийн өв залгамжлагчаас тэрбум воны үнэтэй хурдны морь бэлгэнд авсан болохыг тогтоогоод байгаа юм.

 

Мөн тэрбээр шалгалтгүйгээр Сөүлийн охидын сургуульд элсэн оржээ.

 

Сөүлийн хүсэлтээр Данийн прокурор өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Чун Юү Раг шилжүүлж өгөх шийдвэр гаргаад байсан юм. Уг шийдвэрийн дараа Чун Юү Ра өөрийгөө буруугүй хэмээн шүүхэд давж заалдсаны улмаас өнөөг хүртэл Өмнөд Солонгост очоогүй байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
эгэл ард:
баяр баярцогт,энхболд элбэгдорж нарын хүүхдүүдийг авчирах хэрэгтэй улсын мөнгөөр зугаацдаг новшнуудаас хариуцлага нэх
2017-04-20
Goe yumaa:
Bayariin ohin busad gishuudiig ingeed ur huuhed ger buleer n shivshig bolgood baridag ch boloosoi yaaj hugiin tsarailah bol
2017-04-20