АНУ-ыг хэрхэн бөмбөгдөж буй дүрс бичлэг цацагджээ

Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой энэ сарын 15-ны өдөр тохиосон билээ. Энэ өдрийг хойдууд “Нарны өдөр” хэмээж, үндэсний баярын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Тус улсын залуу удирдагч Ким Чен Ун өвөөгийнхөө мэндэлсэн өдөр нийслэл Пхеньян хотноо цэргийн парад зохион байгуулж, зэр зэвсгийн хүч чадлаа олон улсад гайхуулсан гэхэд болно. Тэрбээр мөн дунд тусгалын пуужинг хөөргөсөн боловч уг пуужин хөөрсөн даруйдаа дэлбэрчээ.
Пхеньян хотноо байрлах Хөдөлмөрийн намын байранд урлагийн тоглолт зохион байгуулагдах үеэр том лед дэлгэцээр АНУ-д хэрхэн цохилт өгч буй дүрс бичлэг цацагдсан аж. Уг дүрс бичлэг гарч байхад залуу удирдагч инээдээ барьж дийлэхгүй байгаа нь телевизээр цацагджээ.
Ким Чен Ун өнгөрсөн оны дундуур дэлхийд цор ганц жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гаргана авсан талаараа олон улсад мэдэгдсэн юм. Уг жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ алсын тусгалтай пуужинд байршуулж, улмаар хойдын гол дайсан АНУ-ын зүрхэнд цохилт өгнө хэмээн заналхийлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ