Орон нутгийн замд халтиргаа үүсчээ
2017-04-20

 

Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 19-21-нд ихэнхи нутгаар хур тунадас орж, хүчтэй салхи шуургатай байна.

 

Иймд орон нутагт зорчин явах жолооч, зорчигчид өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

 

Сүхбаатар аймгийн хэмжээнд цас орж, цасан шуурга шууран үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замд хальтиргаа гулгаа үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017.04.20-ны өдрийн 05:00 цаг хүртэл орон нутгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

 

Зорчих хөдөлгөөнийг 05.00 цагаас буцаан нээсэн байна.

Shuud.mn
Сонин хачин