Исламын улсын тэргүүн баригдаагүй
2017-04-20

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдадиг Сири, Иракийн хил орчмоос баривчилсан гэх мэдээлэл Арабын хэвлэлүүдээр цацагдсан билээ.


 
АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Сирийн Мосул хот дахь Исламын улсын гол байрыг бөмбөгдсний дараахан олон тооны террористууд зугтаасан аж. Эдгээр террористуудын дунд тус бүлэглэлийн толгойлогч байсан гэх мэдээллийг хэвлэлийнхэн өгчээ. Гэхдээ энэхүү мэдээллийг АНУ-ын эрх баригчид хараахан батлаагүй байна. Пентагоны эх сурвалжийн өгүүлсэнээр “Одоогоор Багдади баригдсан эсэх нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.


 
Бакар аль Багдади өнгөрсөн 2013 оны долоодугаар сард олон улсад хандан “Би бол Аллахын зарлигаар Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарсан Халифатын улсыг байгуулахаар зорьж байна. Бидний хүч хэзээ ч мохохгүй. Тун удахгүй Аллахын ариун дайчид дэлхийг эзлэх болно” гэж хэлжээ.  


 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн экс дарга Хилари Клинтон түүнийг “дэлхийн №1 алан хядагч” хэмээн тодорхойлсон билээ. Тус бүлэглэл 2013-2014 оны хооронд Ирак, Сирийн газар нутгийн 50 орчим хувийг хяналтадаа авчээ.


 
АНУ, ОХУ тэргүүтэй 40 гаруй улс тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаны үр дүнд Исламын улсын дайчдынх нь 70 орчим хувийг устгаж, тус бүлэглэлийн эзлээд байсан нийт газар нутгийн 80 орчим хувийг чөлөөлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Эдгээрээс дэлхий ертөнцийг цэвэрлэх хэрэгтэй тэгж хэмээн бөмбөрцөг амарна үгүй бол ирээдүй их л хүнд байдалд очинодоо Чингис хаан дарж өгч дэлхий ертөнцөд хэдэн зууны амар амгаланг авч ирж өгсөн
2017-04-21
ХЭХЭ:
БАРИГДАХ НЬ ТОДОРХОЙ НОХОЙ МЭТ АЛУУЛАХ НЬ ТОДОРХОЙ
2017-04-20