Даатгалын салбарын цэвэр ашиг 60.5 хувиар өсчээ
2017-04-20

Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 208.4 тэрбум төгрөг, цэвэр ашиг 11.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3, 60.5 хувиар тус тус өсчээ.

 

  Өнгөрсөн онд компаниуд нийтдээ 114.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, 61,978 даатгуулагчдад 34.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33,188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчээ.
 

  Үүнээс гадна ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 37.2 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийг гадаадын даатгагчдад төлсөн байна.

 
Shuud.mn
Сонин хачин
aagii:
daatgal bolgonii ard bank ,banknii ezen oligarh baidag ,.irged ulsiin daatgald mongoo ogoh huseltei baihad mongol tor huviin daatgaliig ingej oogshuuldeg yamar uchir baina aa odoo ene 60iin ashgaaraa mongolchuudad uy hiij giiguuleh humuus be hund yuldver uurhai hodoo aad ajilllachidaas ih ashig oljee
2017-04-20