Исламын улс Парис хотноо террорист халдлага үйлджээ
2017-04-21

 

Францын нийслэл Парис хотноо террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэгвэл халдлагын улмаас үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан амиа алдсан талаар хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Нэг этгээд “АК-47” буугаар иргэд рүү гал нээсэн гэнэ. Халдлага орон нутгийн цагаар 21.00 цагийн орчим Парисын төвд Элисейн өргөн чөлөөнд болсон байна. Гэрчүүдийн өгүүлж буйгаар “нэг этгээд хар саарал өнгийн машинаас буусаныхаа дараа гал нээсэн” гэжээ.

 

Уг халдлагын дараахан Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Парис хот дахь халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн аж.  Тус бүлэглэл өмнө нь Парис хотноо террорист халдлага үйлдэж, 130 хүнийн хөнөөсөн билээ.

 

Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Энэ бол террорист халдлага” гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийн орон даяар эрэн сурвалжиж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин