Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ
2017-04-21

 

Венеусэлийн нийслэл Каракас хотноо олон мянган иргэн Ерөнхийлөгч Николас Мадуро болон Засгийн газраа огцрохыг шаардан хоёр дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байна. Сөрөг хүчнээр удирдуулсан уг жагсаалд сая  хүн орчим нэгджээ.

 

Жагсагчид хувийн эрх ашгаа нэгт тавьж, ард түмнээ гуйлгачин болгосон эрх баригчдыг нэн даруй огцрохыг шаардаж буй юм.

 

Тэгвэл өчигдрийн жагсаалын үеэр гурван хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Амиа алдагсдын үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Амиа алдагсдын нэг нь үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан гэнэ.

 

Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахын тулд хүч хэрэглэж буй юм. Тэд жагсагчдын эсрэг даралттай ус, хийн буу болон нулимс асгаруулагч ашиглаж байна. Мөн эмх замбараагүй байдал үүсгэсэн 400 орчим иргэнийг баривчилжээ.

 

Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцрох хүртэл жагсагчид жагсахаа илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин