500 кг жинтэй эмэгтэй 250 кг болж туржээ
2017-04-21

 

Дэлхийн хамгийн хүнд жинтэй египет эмэгтэй Энэтхэгт мас засал хийлгэжээ. Эмэгтэйн биеийн жин 500 кг бөгөөд тэрбээр биеийн жингээсээ болоод сүүлийн 25 жил гэрээсээ гараагүй гэнэ.

 

Өдгөө 36 настай Эман Ахмед Абд Эл Атигийн биеийн байдал өнгөрсөн оноос эрс муудаж эхэлсэн бөгөөд нарийн мэргэжлийн эмч нар эмэгтэй амьд үлдэх ганц арга бол биеийн жингээ бууруулах хэмээн гэр бүлийнхэнд нь мэдэгджээ.

 

Мэс заслын дараа

 

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард жин бууруулах мэс засалд орохоор болсон тухайгаа орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Мумбай хотноо болсон мэс засал амжилттай болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эмэгтэй хагалгааны ачаар биеийн жингээ хоёр дахин бууруулж чадсан талаар ахлах эмч  Муффаүал Лакдавала мэдэгдэв.

 

Одоо эмэгтэй биеийн жин 250 кг болсон байна. Түүний биеийн байдал сайжирвал дахин жин бууруулах хагалгаа хийхээр болжээ. Эмэгтэйн биеийн жинг хамгийн багадаа 120-150 кг болгохоор зорьж буй гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин