Энэ сарын 26-наас шилжилт хөдөлгөөнийг зогсооно
2017-04-21

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Энэ тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү  тушаал гаргажээ. Тушаал ёсоор энэ сарын 26-ны 18.00 цагаас эхлэн зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин