Засаг даргын Тамгын газрын байр шатжээ
2017-04-21

Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газар шатжээ.

 

Өчигдөр 06.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын хэлтэст галын дуудлага ирсэн байна. Энэ дагуу  аймгийн Аврах, гал унтраах  27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай гарч, нутгийн 75 иргэнтэй хамтран  галыг бүрэн унтраасан аж.  Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиход Г хэлбэрийн байрны нүүрэн тал бүрэн шатаж нурсан, хажуугийн хэсгийн дээвэр рүү гал дамжсан байжээ.

 

Галын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин