Хүний амь хороосон этгээдийг баривчилжээ
2017-04-22

Хүн амины гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг шуурхай баривчилжээ.

 

2017 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн “Б” нь нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн “Б” нь бусдад хутгалуулсаны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “О” гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж эхэлсэн байна.

 

Сэжигтэн О-г Сайхан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Бат-Эрдэнэ мөрдөж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш айлд нуугдаж байсныг олж тогтоон баривчилжээ.

 

Хэргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЦААЗЫН ЯЛ УУУ. ХАРИН МОНГОЛ ЕС ЗАНШИЛ УУУ
2017-04-23
Зочин:
Jiguur Grand-n Battoriin duu ni mon uu...
2017-04-22
irgen:
odoo barag hyn bolgon hyn aldag boloh ni, niigmiin hariuzlaga, hyn chanar ugui bolloo. Mongold er ni ardchilal ih gai avchirlaa, tor ni dandaa muu ylger duurial uzyyldeg ulsiin mogo iddeg, mongo business , luivar yarihaas oor umgui bolson, toriin luivarchid hariuzlaga hyleehgui baigaa baidal ard tymend ih noloolj baina..!!!
2017-04-22
иргэд:
Дэлхийд нэг их ардчилсан улс болох гэж цаазын ялыг тэглэсэнЭД-ийн гаргасан хуулийг хучингуй болгож ХУН АРААТНУУДААС зон олноо аварьяа!!??
2017-04-22
Зочин:
Ийм алуурчдын хийсэн гайг Элбэгдоржоос нэхэх ёстой юм бишүү?????????
2017-04-22