Махны өргөтгөсөн худалдаа явагдаж байна
2017-04-23

Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Үүнд:

 

Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах


Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол


Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв


Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.


Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр


Хар хорин захын ард: Пирамид үйлчилгээний төв


Хан-Уул дүүрэгт: Яармагийн эцэст


Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна.

 

“Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл  нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байгаа юм. Энэ нь борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ зөв блдлого байна ченж гэх шулпаг нөхөдүүдийг алга болгох хэрэгтэй
2023-04-09