Уксус үсийг торгомсог болгодог
Америкийн “www.wikihow.com” сайт уксусын тусламжтай үсээ торгомсог зөөлөн болгох аргаас нийтэлжээ.
Алхам №1

Нэг литр усан дээр 30 грамм уксус хийнэ. Уксусын оронд цагаан дарс, цагаан цуу зэргийг ашиглаж болно.
Алхам №2

Уксусаар үсээ угаахаасаа өмнө үсээ шампуниар угаана.
Алхам №3

Шампуниар үсээ угаасныхаа дараа ангижруулагчаар үсээ дахин угаа.
Алхам №4

Дараа уксусаа үсэн дээрээ хий. Уг усыг үснийхээ уганд хүргэх хэрэггүй.
Алхам №5

Үсээ норгосныхоо дараа зориулалтын малгай өмс.
Алхам №6

30 минутын дараа үсээ хүйтэн усаар угаа.
Алхам №7

4-5 угаалтын дараа таны үс торгомсог болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ