Жагсаалын үеэр 20 хүн амиа алджээ
2017-04-24

 

Венеусэлийн нийслэл Каракас хотноо болж буй жагсаал хяналтаас гарч буй талаар албаныхан өгүүллээ.

 

Цагдаагийнхан жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласны улмаас мөргөлдөөн үүсчээ. Мөн жагсагчид Каракас хотын дэлгүүрийг тонон дээрэмдсэн олон зуун хэрэг бүртгэгджээ.

 

Уг жагсаал өнгөрөгч пүрэв гаригт эхэлсэн юм. Жагсагчид Ерөнхийлөгч Николас Мадуро болон Засгийн газраа огцрохыг шаардаж байна.

 

Тэгвэл Каракас хотноо үргэлжиж буй жагсаалын үеэр 20 хүн амиа алдсан талаар   “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Амиа алдагсдын үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Амиа алдагсдын дунд үүргээ гүйцэтгэж байсан ажилчид бий гэнэ.

 

 

Эмх замбараагүй байдал үүсгэсэн 400 орчим иргэнийг баривчилжээ. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцрох хүртэл жагсагчид жагсахаа илэрхийлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин