Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар тэргүүтэн МАХН-д бүл нэмэх үү
2017-04-24

Хэл ам, хэрүүл маргаан, дотоод зөрчлөө ямагт нууж, гишүүдээ хайрцаглаж чаддаг МАН-ынхан хуучных шигээ байж чадахаа болжээ. Хэтэрхий олон гишүүдтэй, нөгөө талаар амны салиа нь арилаагүй “бор халзан” хонинууд нь амны зоргоор дотоод хэрүүлээ хэвлэлээр дэлгэж, намын даргаа байсхийгээд л “байдалд” оруулчихдаг болсон.

 

 

Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт хуралдсан бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайдын дур мэдэн шийдвэр гаргасан 744 тэрбумын долоон концессын асуудал Ардын намын дотоод хагарлыг ил болгож орхисон юм. Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун тэргүүтэй МАН-ын гишүүд Засгийн газрын сайдуудын халаасанд орсон концессын гэрээнээс болж маргалдсан нь хэвлэлээр ил болсны дараа Ц.Нямдорж гишүүн “намайг Ерөнхийлөгч болгохгүйн тулд зарим хүмүүс улаан цайн миний нэр хүндэд халдаж байна” хэмээн мэдэгдлээ.

 

Нөгөө талаар дотооддоо хагаралдаж эхэлсэн МАН-ын зөрчлөөс үүдэж нэр бүхий гишүүд МАХН-д элсэх тухай яриа ч гараад амжлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухай хоёр ч хэвлэлд ярьжээ. Тодруулбал, манай сонинд өгсөн ярилцлагадаа МАН-аас таван гишүүн манай намд орно хэмээн ярьсан бол өчигдөрхөн зургаан гишүүн манай намд орохоор болсон хэмээн ярьжээ.

 

Тэгвэл эдгээр таван гишүүн хэн байх вэ гэдэг таамаг саарал ордонд хэдийнэ тархаад байна. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Нямдорж, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд МАН-аас гарахад бэлэн байгаа гэх. Тэдний зарим нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр ойрхон уулзах болсон тухай ч “бор шувуу” нисч байна. Мөн Батлан хамгаалах салбарын сайдыг огцруулах АН-ын тоглолтын цаана Ардын намын гишүүн байгаа гэдгийг албан бус эх сурвалж дуулгалаа.

 

Тун удахгүй МАН, АН Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор зарлана. Гэтэл МАН-ынхан дунд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй нэг биш нэлээд хэдэн хүн байгаа. Тэр дундаа Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, М.Энхболд нарын дунд гол өрсөлдөөн явагдах учиртай юм. Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авчихвал дээрх хоёр улстөрчийн аль нэг нь МАХН руу нүүдэл хийж, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай.

 

Энэ таамаг үнэн эсэхийг хэлэхэд эрт байгаа ч Н.Энхбаярын дотор эмээлтэй, хазаартай морь багтаж буй нь тодорхой. Дээрх нэр дурьдсан гишүүд одоогоор нам дотроо багтах зайгүй болоод буй. Увсын хоёр гишүүний маргаан туйлдаа хүрч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хоорондоо ч үг дуугарахаа больсон.

 

Ч.Хүрэлбаатар гишүүн нам дотроо л сөрөг хүчин болчихоод байгаа юм билээ. Мөн Ж.Энхбаяр гишүүн ч Ардын намын бодлогыг хамгийн их шүүмжилдэг улстөрч болсон. Энэ мэтээр намдаа ад үзэгдэх болсон эрхэм гишүүд Ц.Нямдорж гишүүнийг МАХН-аас Ерөнхийлөгчид сойчихоод, улмаар өөрсдөө ард талд нь асаалттай танк болоод зогсчихвол АН, МАН аль аль нь эвгүйтэх билээ. Хаврын улс төр хачин сонирхолтой болж мэдэх нь. Харин яаж өрнөхийг тааж хэлэхэд эрт байна.

 

Эх сурвалж. mminfo.mn

Б.Өнөртогтох

Shuud.mn
Сонин хачин
Ви:
Увсынхныг гаргаж дэмий байхаа .Халх хүнээ сонгоцгооё.
2017-04-25
Б:
Эд нарын яаж тоглох нь хэнд хамаатайн. Монгол улсын эрх ашиг ярихаас эд нарын эрх ашигийг ярьж байдаг эргүү сэтгүүлч гуай та олныг төөрөгдүүлж Монголчуудыг басч доромжлохоо больвол таарна
2017-04-25
Baagii:
Hayamdorjiig erenhiilegchid songoj ard tumen teree barih shudraga umnii telee ard tumenteigee negdej ene zavaan umand tseg tabih chadvartai hun shuu mongolchuud ene hund itgedeg bas ard tumnii dotor terj essen jinhen mongol tsestei er hun shuu. Iim tulhtai huneer erenhiilegch bolgobol mongolchuudiin nuruu teniineee
2017-04-25
Bi:
Dalii helelsen durvuduud erunhiilugchuu bolgoj yah geev. Baruun aimgiikhan zavaan
2017-04-25
бас.....:
яг тийм....
2017-04-25
бас.....:
аюурсайхан заалнаас гарсан зоримог залуу,соёмботой төлөг шүү?
2017-04-25
бас:
яг үнэн.
2017-04-25
болгоомжтой:
За МАХН-г дотор н ь орж бутаргах ээлжит ажил эхлэх нь дээ Улаан Тэрбишдагва нар орж бужигнуулсан одоо дараагийн ээлж ирэх нь ээ
2017-04-25
болгоомжтой:
За МАХН-г дотор н ь орж бутаргах ээлжит ажил эхлэх нь дээ Улаан Тэрбишдагва нар орж бужигнуулсан одоо дараагийн ээлж ирэх нь ээ
2017-04-25
Зочин:
Нямдоржийнх зөв шүү
2017-04-24
hurelbaatar:
uhsniihen hurelbaatar shudraga bdii hooj zailuulaach alban tushaal guij avdaggui ch geh shig guij avdaggui bol ingeed tuniad soliorood yavj yadgii guij bgaatai adil zab gargaal bgaa shdee shuluuhan sangiin said bolmoor bn geel helcheech amia bodson hogiin novsh
2017-04-24
Зочин:
НЯМДОРЖ ГИШҮҮН ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ ХҮН. ТЭР ХЭЗЭЭ Ч АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НАМААСАА ГАРЧ ТЭР ТУСМАА МАХН- Д ОРОХГҮЙ.
2017-04-24
Зочин:
НЯМДОРЖ ГИШҮҮН ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ ХҮН. ТЭР ХЭЗЭЭ Ч АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НАМААСАА ГАРЧ ТЭР ТУСМАА МАХН- Д ОРОХГҮЙ.
2017-04-24
MAN:
Man bol eh oron ard tumnee udirdan chigluuleh gol huch bailaa baisaan odoo bol joohon tseverlehgui bol bolohoon bailaa .uuruur helbel shataaj alj ustgah bish dotroos ni tsevershuuleh l heregtei iimd deerh 6 gishuun huvisgalt namd oroh ni zuv shuu dee zaaa tegeed muu pyztu nar bas l hoorondoo alaltsj nudnii bulai bolov doo
2017-04-24
НЭЭРЭЭ ХӨ:
нээрээ хө Нямдорж МАХНамд ороод тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл баараггүй гарна шүү МУРИЙЦАХ УУ?
2017-04-24
бас:
яг үнэн.
demjij bnaa:
URVASAN HULGAI NAR HAANA CH HEREGGUI GANTSHAN ENHBAYR DARGIIN HUCH SAIJIRVAL MONGOLCHUUD HOJINO J ENHBAYR BOL SAIN ZALUU
2017-04-24
Зочин:
Нямдорж руу л эсрэг сурталчилгаа чиглээд байгаа харагдаад байна даа
2017-04-24
Зочин:
shudarguud ni bn shvv . olgarhudaas salj ard tvmniihee tald ireh yum bol uuhailan demjih bh shvv .
2017-04-24
Зочин:
МАН задрах хэрэгтэй. Идээ бээрнээсээ салах цаг болсон шүү дээ.
2017-04-24
зочин:
Нямдоржийг бол дэмжинэ шүү
2017-04-24
Mongol:
Nyamdirj l garch irj baij ene uls uurchlugdunu busad ni bugd adil,M.Enkhbold urd zugiin garaltai gee biz de
2017-04-24
Зочин:
MAN-ii hamag shudraga sain humuus garch uur namd orj baigaad ard tumen mash talarhaj baina!
2017-04-24
Зочин:
Зарим нь хоосон таамаглал байна. Ц.Нямдорж МАХН-ыг шалбаагтай зүйрлэж байсан. Одоо шалбаагны ус уухгүй. Ч.Хүрэлбаатар дөрвөд угсаатай Ю.Цэдэнбалтай цус нэг гэдгээрээ бахархдаг. Ю.Цэдэнбал МАН-ын бус МАХН-ын дарга байсан тул амилсан дүр нь болж магад гэлээ ч арай ч ийм тооцоогүй хандахгүй байхаа. Аюурсайхан өөрийгөө ардын баатар гээд бодчихсон гэхдээ бор халзны нэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Дахин хэзээ ч сонгогдохгүй. Болорчулуун яаж ч магад нөхөр. Ж. Энхбаяр цагаандаа гарсан байхаа
2017-04-24
бас.....:
аюурсайхан заалнаас гарсан зоримог залуу,соёмботой төлөг шүү?
000:
tynshij bgaa hereg yy
2017-04-24
зочин:
Эд нар хэзээ ч намаасаа эх орноосоо урвахгүй хүмүүс байх шүү.Дэмий юм бичиж хүмүүсийн тархи угаадгаа болиосой
2017-04-24
zochin:
Namiig hagalj butargah yum bichdegee boliosoi.Ene buhen gadniihand l ashigtai.Mongol ardiin nam bol ugaasaa dotood shuumjlel ondortei nam.Ene ni ajild ni hereg boldog baih.Buruugaar erguulj yarih hereggui ee
2017-04-24
ХЭРЭГГҮЙ:
ЭЯМДОРЖ ХЭРЭГГҮЙ ХЭРҮҮЛ ХИЙЧХЭЭД ОДОО ХЭЛЭХГҮЙ ДАРАА ХЭЛНЭ, ОДОО УЛС ОРНОО ЗАРААД ИДЭЖ Л БАЙГ ЭДНҮҮДИЙН БУЛХАЙГ ОДОО ДЭЛГЭХ НЬ НАДАД АШИГГҮЙ, УЛС ОРОН СӨНӨЖ Л БАЙНА БИЗ. гэдэг л хүн шдээ
2017-04-24
Japanaas:
Nyamdorj guail zugeer sanagdaad baigaam da
2017-04-24
Зочин:
Ийм юм бичих гэж дээ. Чоно хонь хоёр нэг үүрэнд амьдарвал малчин хүн мөн жаргана аа.
2017-04-24
Zochin:
Ug ni bi ardchilsan namiin gishuun l dee.Naymka l mongol orniig mini avrah ym shig haragdaad baigaa ymdaa.busad ni ch dandaa dulzentugiluud shuudee
2017-04-24
Zochin:
Aa Altaar urs gej bi ch Naymdorjiigoo haana ch ochson ochij demjij ajillanaa Naymka hamt shuu uragshaa zutgeed baigaarai.
2017-04-24
зочин:
Ийм тэнэг юм бичих гэж энэ сэтгүүлч сайтууд ийм балай юм бичиж ард түмнийг талцуулчихаад 4 дэх засаглал гэж улин хуцдаг гөлөгнүүд шүү
2017-04-24
Зочин:
Яанаа МАН ын мундаг 5 хүн бндаа нээрээ гарчвал шударга хүн хомсдоно шүү МАН ыхаан. Дээр нь бас нэг шударга хүн Батэрдэнэ аварга.
2017-04-24
бас.....:
яг тийм....