Жагсагчид сонгууль явуулахыг шаарджээ
2017-04-24

 

Венеусэлийн нийслэл Каракас хотноо сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч Ерөнхийлөгч Николас Мадуро болон Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм.

 

Таван өдөр үргэлжиж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас 20 орчим хүн амиа алджээ. “Амиа алдагсдын дунд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилчид бий” гэдгийг Каракас хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Уг жагсаалыг тэргүүлж буй сөрөг хүчний тэргүүн Хенрике Каприлес хэвлэлийнхэнд “Бид орон нутгийн сонгууль зохион байгуулахыг хүсч байна. Яг одоо Засгийн газар огцрох хэрэгтэй” гэж мэдэгджээ. “Хэрвээ Засгийн газар огцрохгүй бол гурван долоо хоногийн дараа орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах”-аа сөрөг хүчин уламжлав.

 

Мөн зарим жагсагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг нэн даруй зохион байгуулахыг шаардаж байна.

 

Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч болон даралттай ус ашиглаж буй юм. Эмх замбараагүй байдал үүсгэсэн 700 орчим хүнийг баривчилжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин