Ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцжээ
2017-04-24

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдэж, найман хүн шархатсан ноцтой осол гарсан. Уг осолтой холбогдуулан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад  хариуцлага тооцох хугацаатай үүргийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваад өгсөн юм. 

 

Энэ сарын 21-ний дотор буюу гурав хоногийн хугацаанд хариуцлага тооцох үүргийн дагуу өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  

 

Хоёр хүний амь эрсдэж, цөөнгүй хүн шархатсан энэ ослын хариуцлагыг Батлан хамгаалахын сайд хүлээж, огцрох ёстой гэж олон нийт үзсэн. Харин ослын хариуцлагыг ангийн захирагч үүрээд өнгөрөх нь тодорхой боллоо.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин