МАН нэр дэвшигчээсээ гурван тэрбумын хандив авах уу
2017-04-24

Парламентад суудалтай намууд ирэх  тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Одоогоор МАН, МАХН, АН-д нэр дэвших магадлалтай хүмүүсийн таамаг яригдаж байна. Үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчийн хандивын асуудал ч сөхөгдөж буй.

 

МАН гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ гурван тэрбум төгрөгийн хандив авна гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “гурван тэрбум гэж сонсоогүй тоо байна” гэсэн хариултыг өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн хандив цуглуулах ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ахалж буй. Гэхдээ ажлын хэсэг энэ асуудлаар хуралдаагүй гэдгийг ахлагч нь хэлж байна. Мөн тэрбээр “Бид хандив цуглуулахдаа хуулийн хүрээнд ажиллана. Сонгуулийн хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, хувь хүн, иргэд рүүгээ хандаж, хандив цуглуулах ажлыг зохион байгуулна” гэв.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
unenbayar:
ene mungu tatvraas orj irne ..........nuguu gadaadiin mungu yasan be.........ed nar urud hurshuus mungu bosgodog gesen shuu..ungaa ugdug um ruu med.........
2017-04-25
Зочин:
ter 5 sariin 1nd chine jagsana tatvariin mangasuudiig zogsoono mongolchuudaa
2017-04-24
suhee:
bitgii dongodoo uran huhuunuudee tar nar dandaa iimeerei baij chadahgui shuu
2017-04-24
Зочин:
Хаянхярваагийн оронд Сандуйгаар хандиваа цуглуулахгүй яасан юм бэ???
2017-04-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-24
Зочин:
bas dahiad l mongnii songuuli. odoo ingeed handiv ogson garuud daraa ni ergeed nogoo mongoo nugalj olj avah geed boon heeli hahuuli, idej uuj luivar hiideg novshnuud bgaam daa
2017-04-24