АИХ ба Ард түмэн
2017-04-25

“Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байнаа гэж ... Ямар сонсогдож байна. Мөн яаж төсөөлөгдөж байна.

 

 

Улс төрд ойрхон, нэлээн сийрэг ухаантай нэгэн хэлсэн байх юм. 76 хүнийг худалдаж авах, нөлөөлөх амархан байна. Харин 500 хүнийг /АИХ-ын төсөөллийг хэлж буй бололтой/ худалдаж авах хэцүү гэж ... Бид ингэтлээ мухардаж, 76 ба 500 хүнийг оройдоо залаад хууль тогтоох эрх мэдэл олгоод дараа нь тэднийгээ хэрхэн худалдагдахаас хамгаалах тухай хөөрхийлөлтэй хэлэлцүүлэг дээр ирчихээд буй.   

 

АН эрх барих үед УИХ-ын гишүүдийг бэлгэдлийн тоонд хүргэж 99-ын тоог бариулах тухай яриа гармагц олон нийт хоёр даралт нь ойртох шахам бухимдсан. Хууль тогтоох байгуулллага эрх зүйн баримт бичгээс илүүтэй эдийн засагчсан, мөнгөтэй төсөвтэй хууль чиглэл баталж, төсөв зээлийн мөнгөн дээр батгана шиг шавалдахыг харсаар залхсан сууж байхад түшээд бүл нэмье гэж дуугарсан нь бараг өдсөн мэт сонсогдсон.

 

Төлөөллийн ардчилал үндсэндээ устаж, намын элчээр өөрийн баталгааг хангах явцуурал биежсэн ба үүнийг дагасан бүлэглэл төрийн албыг хэрээд ирсэн. Ийм байхад төрийн ордноо томсгож, 1000 хүнтэй Ардын их хурал бий болгоод ч заслыг үнэндээ олохгүй.

 

АИХ муу хувилбар биш. Хоёр танхимтай парламент байж болно. Гэхдээ анх бий  болж байсан энэ танхимаа яагаад буруу гэж үзсэн билээ. Үүнд АИХ хөдөлгөөний авторт хардагдаад буй улстөрчид, тэр дундаа Э.Бат-Үүл хариулсан нь зөв байх. Ардчилал тогтох эхний жилүүдэд ард түмэн шинэ нийгмийн дүрэм, засаг төрийнхөө тогтолцооны нарийн учрыг мэдэхгүй байх үед АИХ-ыг халж, Бага хурлыг бий болгосон. Энэ бага хурлыг нэг сонгуульд “ашиглаад” тараасан. Энэ үеийн гол тоглогч улстөрчдийн том төлөөлөл бол яах аргагүй Э.Бат-Үүл.  АИХ ба Бага хурлын тухай ярьж буй улстөрчдийн олонхийг харахад карьер нь дуусч байгаа буюу дахин сонгогдох ба эрх барих түвшинд гарах найдвар тун бага болсон “ахмадууд” тод дуугарч байгаа харагддаг. Явцуу харахад манай хуучин хэд, өнөөгийн дампуурлын хамаг буруутнууд төрийн тогоонд хошуугаа холбож явах хоёрдугаар “канал” бол хоёр танхимтай тогтолцоо.  Өргөн утгаараа бол иргэдийн төлөөллийн чанаржуулж, хууль тогтоогчдод тавих хяналтыг нэмэгдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Гэвч хоёр дахь дэвшил хөрсөн дээр бууж харагдахад нүүдэлчин бидний хувьд онцгой бэрхшээл байгааг хэлэхээс цэрвэж, нэрэлхэх хэрэггүй юм.     

 

Одоогийн АИХ-д зүүдэлж хономоор сайхан хэрнээ хэт хийсвэр төсөөлөл их яригдаж байна.  Хэсэг нэгж бүрийг сайн мэдэх депутат манайхаар байн байн орж ирээд... Буу халж хээгүй сайхан цай гүзээлээд. Маний ярьсан зовлонг нямбай бичиж аваад нэг хавтас болохын хэрд АИХ хуралдаж таарахаар нь хэлж уламжлаад ... Өнөөх бага хурлынхаа танхимынхаа хэдийг номхон зогсоож манай гэрийн нэг зовлонг шидэх заалтыг хуулинд тусга гэж загнаад. Үгүй бол буцааж татахаар шантаажлаад ...

 

Гэвч энэ бүх сайхан төсөөллийг 25 жилийн ардчиллын туршилтаар батлагдсан нэг л синдром үгүй хийж чадна. Манай Ардын төлөөлөл депутат болсон 500 төлөөлөл баруун, зүүн аймаг, их бага ястан, дөрвөд, халх гээд жалга довоорооо талцана.  Арав хорь,  тавь тавиараа бүлэглэл үүсгээд  асуудлыг гацаахаа хүрвэл харин ч энэ хоёр намын бүлгээс долоон дор гацаана. Ингэж талцсан байхад нь эвлэрүүлэх “шидтэн” олдохгүй. Талцах юм нь хөдөлсөн үед нь хэрхэх талаар хуулинд туссан ч ард түмний нэр бариад тэр заалтыг нь сольчихож чадахаар улайрдаг хүмүүс.  Бага хурлын хорчид нь хортой “но”- той хийснээ хамгаалж дэмжүүлэхээр нэг бол толгойлогчтой нь ярьж, сэм мөнгө тараах байх. Нэг бол дотроос нь нутаг жалгаар нь задалж алалцуулаад урвуулж авах байх. Энэ нөхцлийг хаах ёстой.

 

Одоогийн хоёр намын хувьд ч ийм л байгаа. Намын даргаа солих, дүрмээ өөрчлөх, бага хурлын гишүүдээ сонгох зэрэг том асуудал хэлэлцэн шийддэг мянга  мянган гишүүдийн төлөөлөл оролцсон хэмээн том рекламдаж, Их хурлаа хийдэг. 600 -аас доошгүй ирцтэй Их хурлыг зохион байгуулагчид хүссэн шийдвэрээ батлуулах сценари их энгийн.  Дээрх аймаг нутаг, жалга довоороо талцах дуртай амбиц дээр нь хөнгөхөөн тоглоод явчихдаг. Сум аймгаар нь ялгаж, өрөө буланг нь хуваарилж буудалд байрлуулаад, зөвлөгч ятгагч нөлөөтэй эрхмүүд виски дарстай зочилж, хэн нэг дөрвөд юм уу, сартуулд эрх мэдэл өгч давраахгүй талаар ярьж цөсийг нь хөөргөөд өгнө. Санал хураалтаар хаана нь мандатаа өргөх чиглэлийг өгчихдөг.  Ингээд л баруун аймгийнхан удирдлагад их гарах уу, манай зүүн талынхан цөм гарах уу гээд л хөөрчихнө. Ийм л ужиг синдромтой улс.

 

АИХ ч бай Бага хурал ч тэр адил.  76 ба 506 төлөөлөл ч байсан хууль дагах, нийтийн нэгдмэл эрх ашгийг дээдлэх суурь хүмүүжил, манай улс төрийн хүрээнд байхгүй. Бүх шатанд талцсан буруу жишиг хандлага тогтсон.  Ийм бохир хөрсөн дээр 1000 төлөөлөлтэй, гурван танхимтай парламент байсан ч шууд буулгах гэж ярих нь эртдэхээр санагдана.   

 

Үндсэн хуулийн өөрчлөлт бол зайлшгүй. Засаглалын хямрал эрх мэдлийн хуваарилалтыг эргэн харах тал дээр дуу нэг. Төр, нам хоёрыг салгаж, комментерн болох шахаад байгаа Их хурлыг хууль тогтоогчоор нь үлдээх. Дөрвөн жил дархан суудаг гишүүдийг эргүүлэн татдаг болгох. Гүйцэтгэх засаглалыг их хуралдаа бүлдэгдүүлээд байх нээнтэгнээс салгах. Ерөнхийлөгчийг шүүх засаглалийн томилгооноос холдуулах....  Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог босоо болгох. Наад зах нь эрх баригч намын орон нутгийн анхан шатны нэгж болчихоод байгаа  аймаг, сумын ИТХ ын төлөөлөгчдий сонгуулийг өөрчлөх болсон доо. Засаг даргыг нь санал хураалтаар шууд сонгодог болох гээд төр нам хоёрын цус ойртолтыг холдуулах заслыг яаралтай нухацтай хийх шаардлага бодитой тулгарсан.

 

Дахин хэлэхэд манайхан хууль дээдэлж, нийтийн эрх ашиг харж асуудал шийдэх боловсролыг үнэндээ эзэмшээгүй. Эрх зүйт төрийн дархлааг бий болгох найдлага тасарсан.  Үүний ард л Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том агуулга тээгдэж байгаа.

 

Нэмж нуршихад Үндсэн хуулиа өөрчлөх талаар ард түмнээр хэлэлцүүлнэ, санал асууна гээд байгаа. Ингэхэд ард түмэн маань Үндсэн хуулиа ямар түвшний мэдээллээр судалсан, дүгнэсэн. Хэр сайн мэддэг юм бол ....

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /    

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
90 ond ardiin hurliig ardchilal neriin door taraaj hayachihaad odoo yugaa yariad balairaad bainaaa
2017-04-26
Haha:
Byyral 1000jin ahiad bidend moligo umkhuulekhnuu
2017-04-25
mnbv:
manaid jurunhiilegchiin zasaglal taarah baihaa
2017-04-25
Зочин:
АИХ байхшаардлагатай. Өнөөгийн УИХ бол авилга, албан тушаалын гэмт хэргийг бий болгож байгаа хөрс суурь шүү дээ
2017-04-25
ГЭНЭН САНАА ЮУ АТГАГ МУУ САНАА ЮУ?:
ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРИЙГ СОЛИХ ГЭЖ ЯРИХ ХҮМҮҮС НЭГ БОЛ ИХ ГЭНЭН НӨГӨӨ БОЛ МАШ АТГАГ МУУ САНААГААР АРД ИРГЭДИЙН НҮДИЙГ ХУУРЧ ДАХИН ДАРГАНЦАРЛАХ САНААГААР Л ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ЮМ. СОЛИОД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БАХЬ Л ХУЛГАЙ ЛУЙВРАА ХИЙСЭЭР БАЙХ ТУЛ ЭНЭНД БҮҮ ХУУРТ. ХАРИН ЭНЭ ЗАСАГЛАЛАА МЭДЭХ ЮМ ЧИНЬ ЗАСАХ БОЛОМЖ НЬ ДЭЭР БАЙХ
2017-04-25
Зочин:
АИХ БАЙГУУЛААД ДЭЭРДЭХ ЗҮЙЛ ГАРАХГҮЙ, ХАРИН Ч УЛС ОРНЫГ НИЙТЭД НЬ ХАМАРСАН ТОМ ТАЛЦАЛ БИЙ БОЛЖ, ЗАРДАЛ СҮЙТГЭЛ ТОЙМОО АЛДАНА. ХОЁР ТОМ НАМ ХӨДӨӨНӨӨС ИХ ХУРАЛ ХИЙНЭ ГЭЖ СУМ, БАГ БҮРЭЭС ХҮМҮҮС АВЧИРААД ЯАЖ АЛИЙГАА АЛДДАГ БИЛЭЭ, БУУДАЛД БАЙРЛУУЛЖ МАНААЧ ТАВЬЖ, АРХИДУУЛЖ, ХҮҮХЭНДҮҮЛЖ, САНАЛЫГ НЬ ЯАЖ БАГЦАЛДАГ БИЛЭЭ ЯГ ТИЙМ ЮМ БОЛНО. ХАРИН ЭНЭ УДАА ҮНДСЭН ХУУЛЬД СОНГУУЛИЙН СИСТЕМИЙГ ЯС ХУУЛЬЧИЛААД ОРУУЛЧИХВАЛ ОЛОН САЙН ЮМНЫ СУУРЬ БОЛОХ ВИЙ.
2017-04-25
иргэн:
Аль аль нь байж болно харамсалтай нь ард нь нөгөө л гомбоочид эд нар янз бүрээр зүсээ хувилгаж жүжиглэсэнч ард иргэд таньж мэддэг болсон ардчилалын нэр барьдаг матрууд одоо зайл даа
2017-04-25
зочин:
Бат үүл өөрийнхөө салгийг мэдэхгүй ерөнхийлөгч болно гээд томроод байх халуун цустай монголчууд бидэн дотор салга биш эрүүлээр сэтгэн бодох чадвартай ерөнхийлөгч олдох байх шүү энэ бол оффшир данстай батүүлд мөн хамааралтай шүү
2017-04-25
зочин:
АИХ-тай болно уу Ерөнхийлөгчийн засаглалтай болно уу Парламентийн засаглалтай болно уу тэр бол жирийн манууст огт хамаагүй гагцхүү биднээс Би чаднаа гэж сонгогдож гарчихаад Төрийн ажилаа хоёргүй сэтгэлээр зөвхөн Эх орон Ард иргэдийнхээ төлөө элдэв намчирхаг үзэлгүй чин сэтгэлээрээ ажиллах л юм бол Улс орон маань дороо л сэргэж Ард иргэдийн маань амьдралд нөлөөгөө үзүүлээд л эхлэнэ шүү дээ
2017-04-25
Зочин:
Бидэнд өөрчлөлт хэрэгтэй, бид хангалттай хөгжих баялагтай орон, баялаг тэгш бус хувиарлалт, төрийн буруу бодлого нэг л болохгүй байнй даа
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! . Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!!
2017-04-25
Зочин:
Ардын их хуралыг тараах хэрэгтэй гэж анх ярьдаг байсан гэсэн. Сайн мэдэхгүй юм. Одоо эргээгээд байгуулъя гэдгийг огт ойлгохгүй юм.
2017-04-25
социализмыг дэмжигч:
АИХ бсныг юу гэж хэлж бж тараалаа. Одоо бгуулах нь зөвч Батүүл байгуулна гэж ярих ёс суртахууны эрхгүй хүн. Монголчууд Батүүл Элбэг гэхмэтчилэнгийн тоглоом биш. Тогтолцоо гэдэг эд нар шиг хүүхдээрээ сэтгэхүйтэй нөхдүүдийн дураараа нурааж бий болгож байдаг зүйл биш. Улс орон гэдэг хийрхэл солиотны лаборатори биш.
2017-04-25
Зочин:
Энэ бол нэг талаас шударга юм шиг харагдахч негее талаас 76-д багтаж чадахгуй бол тэр 500-д нь орчихоод офшордъе гэсэн санаа ч байж болох юм! Яагаад болохгуй гэж? Бид чинь хууртсаар байгаад аливааг муу санаагаар л харах болж байна бишуу?
2017-04-25