Кара Делевинь үсээ хусчээ
2017-04-25

 

“Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Кара Делевинь шинэхэн уран бүтээлийнхээ төлөө хийсэн өөрчлөлт нь олныг гайхшруулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Life In A Year” киноны гол дүрийг бүтээж байна. Уг бүтээл ирэх оны эхээр нээлтээ хийх юм.  Кара дүрээ бүтээхийн тулд үсээ хуссан аж.

 

“Life In A Year” киноны гол үйл явдал хөшигний цаадах моделиудын амьдралын талаар өгүүлэх юм.

 

Өдгөө 24 настай Кара үсээ хуссан талаараа “Амьдралдаа хийж байсан хамгийн галзуу зүйлүүдийн нэг байлаа” гэж яржээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин