АТГ 49 хэргийг мөрдөн байцааж байна
2017-04-25

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
А.Т.Газар биш, авлигачидаас авлига авдаг газар шүү дээ!
2017-04-25
зочин:
АТГазар шалгагдаж бгаа хүнээ маш нухацтай шүүж баримт сэлтийг нь тулгуурлаж прокурорт шилжүүлдэг гэтэл прокурор нь мөн шүүж шүүхэд эсвэл өөрсдөн дээрээ хэргийг дарах асуудал их гарах юм сэжигтэн хам хэрэгтэнтэй байсан ч аль нэг поркуор,эсвэл цагдаагийн ажилтан ах дүүгийнхээ заавраар бүх хэргийг өөр дээрээ хүлээж ганцаараа хэргээ үүрвэл ял авах нь багаар тусдагийг маш сайн мэдэж бх улсын мөнгийг маш их хэмжээгээр идэж уусан бн ч хамаагүй хөнгөн ял авах жишээтэй
2017-04-25