Жагсагчид хэлэлцээр хийхээс татгалзжээ
2017-04-25

 

Венеусэлийн нийслэл Каракас хотноо сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч Ерөнхийлөгч Николас Мадура болон Засгийн газраа огцрохыг шаардаж, тэмцсээр байна.

 

Цагдаагийнхан уг жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон даралттай ус ашиглаж байгаа юм. Тэгвэл цагдаагийнхан уг жагсаалыг зохион байгуулсан, эмх замбараагүй байдал үүсгэн гэх шалтгаанаар 400 орчим хүнийг түр саатуулжээ. Мөн жагсаалын үеэр амиа алдагсдын тоо 23-д хүрчээ.

 

Ерөнхийлөгч өчигдөр нийслэл хотноо үүсээд буй хямралыг намжаахын тулд сөрөг хүчний удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Сөрөг хүчин уг саналаас татгалзаж “Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцорч, ээлжит бус сонгуулийг зарлах хүртэл жагсаалаа үргэлжлүүлэх болно” хэмээжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин