ОУХМ Б.Билгүүн бэртлээс эргэн ирлээ
2017-4-25

18 дахь удаагийн Ниссан дээд лигийн плэй-оффын эхний тойргийн нээлтийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Эхний тоглолт лигийг амжилтаараа тэргүүлсэн СБЛ Хасын Хүлэгүүд болон сүүлийн байраар плэй-оффд шалгарсан ШУТИС Акулууд багийн хооронд боллоо.

 

Энэхүү тоглолтод Хүлэгүүд 108-81 буюу 27 онооны  зөрүүтэй илт давуу ялалтыг байгууллаа. Гэхдээ үүнээс сайн мэдээ Хүлэгүүдэд байлаа.

 

Өвдөгний холбоосны гэмтлээс болж 2 сар гаруй талбайд гараагүй Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг ОУХМ Б.Билгүүн бэртлээс эргэн ирж, өчигдрийн тоглолтонд талбайд гарч тоглов. Хязгаарлалтай буюу талбайд ердөө 11 минут тоглосон түүний хувьд 5 оноо 2 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт гүйцэтгэжээ.

 

Сагсан бөмбөгийн талбайдаа тавтай морил ТОММИ !!!

 

Г.Мижиддорж

Shuud.mn
Сонин хачин
Tso:
Ene 2 holboo utgaa aldlaa shuu, 2 lig zohiogood hoyuland ni baguud zereg orood bgaa yum bish uu
2017-04-25