Хуулийн этгээд ч хариуцлага хүлээнэ

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Уг хуулийн төслөөр ажлын хэсгийн хүрээнд санал нэгтгэгдээгүй байгаа гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг Х.Нямбаатар гишүүн гаргасан юм. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинчилсэн найруулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Зөрчлийн хуулиар эрх хасах, торгууль ногдуулах асуудалд гишүүд нухацтай хандаж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нарын оногдуулсан торгуулийн хэмжээ хэрээс давсан шүү. Үүнд хийсэн зохицуулалт ч өмнөхөөсөө дээрдээгүй байна” гэсэн бол гишүүн Ж.Ганбаатар “Хэдэн тохиолдолд эрх хасч байна вэ? Насаараа мэргэжлээрээ ажилласан хүний, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл эрх хасах гээд олон заалт оруулсан байна.” гэдгийг шүүмжилж байлаа. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
-Хуулийн этгээд, хувь хүн хоёр давхар хариуцлага хүлээлгэдэг байхаар энэ хуулийн төсөлд заалт оруулсан. Учир нь хуулийн тэгээд ажилтандаа үүрэг даалгавар өгөөд хариуцлага хүлээлгэж, өөрөө хариуцлагаас бултдаг.
Торгуулийн нэгжийг 2000 төгрөгөөр тооцдог байсныг 1000 болгосон. Өмнөх хуулийг торгуулийн хэмжээ 14 тэрбум төгрөг хүрч байсныг энэ хуулийн төслөөр багасгасан хэмээлээ.
Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ