Цагдаатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар хүлээн авна
2017-04-25

 

Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг иргэд, олон нийт 126 дугаарын утсанд өгөх боломжтой.

 

Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 126 тусгай дугаарын утас ажиллуулж байна.

 

Энэхүү утсанд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг 24 цагаар авч байгаа юм. Иргэн та гомдол, мэдээллээ өөрийн биеэр, цахимаар болон 126 дугаарын утсаар хандан цагдаагийн байгууллагад өгч болно.

Shuud.mn
Сонин хачин