Б.Батсайхан цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлнэ

Нийслэлийн 29 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мэдээ.мн сайтад дөрөвдүгээр 1-ний өдөр өгсөн ярилцлагандаа сургуулийн залуу эрэгтэй багш нар нь эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг тухай ярьсан.
Энэ асуудлаар 29 дүгээр сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж байгаа юм.
Тэгвэл 29-р сургуулийн удирдлагууд шалгалтын ажиллагааг эрчимжүүлэхийг шаардаж, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичиг хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар тус сургуулийн захирал Б.Батсайханаас тодруулахад “Бид жагсаал зохион байгуулах гэсэнгүй. Шалгалтын ажлаа эрчимжүүлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлнэ” гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ