Америкт нэг өдөр хоёр хүнийг цаазаар авчээ

АНУ-ын Арканзас муж цаазын ялтай хоёр хоригдлыг нэг өдөр цаазаар авсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тус улс 17 жилийн дараа анх удаагаа нэг өдөр хоёр хүнийг цаазалсан анхны тохиолдол болжээ. 2000 оны есдүгээр сараас өнөөг хүртэл нэгээс дээш хүнийг цаазаар аваагүй гэнэ. Шүүхээс цаазын ял авсан хоригдлууд болох Жек Жонс, Марсель Уильямс нарт хортой тариа тарьж, ялыг гүйцэтгэжээ.
Хоригдлууд хүн амины хэрэг болон хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож улмаар цаазаар авах ялаар шийтгүүлжээ.
Арканзас мужийн хуулийнхан 2005 оноос цаазын ял гүйцэтгэхдээ хортой тариа хэрэглэх болсон байна. Америкийн 31 муж цаазын ял гүйцэтгэдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ