Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо
2017-04-25

 

ХААН Банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг банкны олимпиад энэ жил зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд шагналаа гардан авлаа. Энэ жилээс эхлэн тус олимпиадыг ХААН Банкны анхны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроугийн нэрэмжит болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын 100 гаруй шилдэг оюутнууд оюун ухаанаа сорьж өрсөлдлөө.   

 

Олимпиад актив пассивын удирдлагаар болон банк санхүүгийн ерөнхий мэдлэг,  нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр явагддаг. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн 12 их дээд сургуулийн 20 багийн 100 гаруй шилдэг оюутан ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн оюутан 4-р дамжааны оюутан Б.Ган-Эрдэнэ, дэд байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг, гуравдугаар байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Баярмагнай, дөрөвдүгээр байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Мөнхзул, 5-р байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан Э.Алунгуа нар тус тус шалгарч батламж, мөнгөн шагнал болон ХААН Банкинд ажиллах урилгаа гардан авлаа. Тус олимпиадын дэд байрт шалгарсан СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг Ж.Питер Морроу захирлын нэрэмжит олимпиадын анхны ялагч болж өргөмжлөл, сургалтын төлбөрийн 500,000 төгрөгийн тэтгэлгийн эзнээр тодорлоо.  

 

 Багийн төрөлд МУИС-ийн Beyond баг дэд байр шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗИС-ийн IFERAS баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн эзэд боллоо. Харин Ж.Питер Морроу захирлын нэрэмжит шагналыг МУИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг гардан авч, нэрэмжит олимпиадын анхны ялагчаар тодорлоо.     

 

Энэ жил Дархан дээд сургууль болон МУИС-ын Орхон сургуулиуд оролцсон нь олимпиадын оролцогчдын цар хүрээг харуулж байна. ХААН Банкны анхны Гүйцэтгэх захирал Ж.Питер Морроу агсны нэрэмжит олимпиадын эхний 5 байрын ялагчдад ХААН Банкинд ажиллах урилга өгдөг уламжлал нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцоллоо.   

 

 

Shuud.mn
Сонин хачин