Мэргэжлийн дугуйчин халдлагад өртжээ
2017-04-26

Францын Парис хотын хойд хэсэгт бэлтгэл хийж явсан гурван дугуйчин халдлагад өртжээ. Тэдний дунд Элит ангиллийн багуудад өндөр амжилттай уралдаж байсан, туршлагатай тамирчин Йоанн Оффредо байжээ. Гурван тамирчинг бэлтгэл хийж явахад автомашинтай хоёр этгээд халдаж, бейсболын цохиураар зодсон байна. Үүний улмаас Й.Оффредогын хамар хугарч, хавирга нь цуурсан  байна.

 

 

Оффредо өөрийн улсдаа халдлагад өртсөндөө тун их харамсаж байгаагаа хэлсэн бөгөөд энэ тухай цагдаад мэдэгдэхээсээ өмнө фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлжээ.

 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин