Ларри Бөрдийн сонирхолтой сурталчилгаа
2017-04-26

 

NBA-н домогт тоглогчдын нэг Ларри Бөрд өдгөө Индиана Пэйсерс багийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэгвэл домогт сагсанбөмбөгч өчигдөр АНУ-ын Нью Йорк хотын V өргөн чөлөөнд байрлах NBA-н төв оффист зочилжээ. Ингэхдээ тэрбээр Индикарын машинаар хүрэлцэн ирсэн нь хамгийн ихээр анхаарал татсан байна.

 

Түүнд ингэж олны анхаарлыг татах том шалтгаан байсан гэнэ. Учир нь  2021 оны NBA-ын Бүх оддын тоглолтыг талбайдаа хүлээн авах эрхийн төлөө Индиана хот өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Энэ өдөр нь 2020, 2021 оны Бүх оддын тоглолтын эрхийн төлөө өрсөлдөх хотуудын нэрсийг хүлээн авах сүүлийн өдөр байсан аж. Тиймээс 1985 оноос хойш нэг ч удаа Бүх оддын тоглолтыг хүлээн аваагүй байгаа Индиана хот сүр дуулиантайгаар нэрээ дэвшүүлж байгаа нь энэ.

 

Г.Баяраа   

Shuud.mn
Сонин хачин