Япон сайд бодлогогүй үг хэлснийхээ төлөө огцорчээ

Японы зүүн хэсгийн Токоху мужид өнгөрсөн 2011 оны гуравдугаар сард цунами дэгдсэн билээ.
Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 15,893 хүн амиа алдаж, 2,553 хүн сураггүй болж, сая орчим хүн орон гэргүй болжээ.
Тэгвэл тус улсын Гамшгийн дараах бүтээн байгуулалтын сайд Масахиро Имамура бодлогогүй үг хэлсэнийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон талаар “www.japantoday.com” сайт мэдээллээ.
Сайд өчигдөр үг хэлж байхдаа “2011 онд дэгдсэн цунами нийслэл Токио бус зүүн мужид болсон нь сайн хэрэг. Хэрвээ Токио хотноо болсон бол илүү их хохирол амсах байсан” гэсэн байна.
Түүнийг ийнхүү хэлсэний дараахан олон нийт шүүмжилсэн аж. Тэрбээр өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Шинзо Абед хүлээлгэн өгчээ. Уг үйл явдлын дараа сайд сэтгүүлчдэд “Токоху мужийн иргэдийг гонсоолгосон үг хэлсэндээ үнэхээр харамсч байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ