Ц.Баатархүү: Хот эзэнгүйдэж, ажил нь гацчихаад байна

НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Ц.Баатархүү хэд хэдэн асуудлаар хэвлэлд хандсанаа хэлэв. АН-ын бүлгээс хот мөнгөгүйдээ бус нийслэлийн удирдлагын удирдлагын баг санал санаачилгагүйн улмаас хотын ажил гацаанд орчихоод байгааг хэлж байна. Мөн тэрбээр
- Хот мөнгөгүй байна гэсэн асуудал яригдаад байна. 2016 онтой харьцуулахад Улаанбаатар хотын орлого 80 тэрбумаар, зардлаа 50 тэрбумаар илүү баталсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод 2017 онд хийх ажил мөнгөгүйдээгүй. Бид сэтгэл зүрх, санал санаачилгаар дутаж байна гэж үзэж байгаа. Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилтод 15 хөтөлбөр, 7 дэд хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлнэ гэж НИТХ-аар батлуулсан. Харамсалтай нь өнөөг хүртэл НИТХ руу энэ хөтөлбөрүүдийг төсөл болгоод өргөн барьсангүй. Нийслэлийн Засаг дарга түүний багийнхан ажилдаа удаан, хойрго, санаачилгагүй хандаж байна. Энэ хандлагаа мөнгөгүй гэж тайлбарлаж байна.
- Шилэн данс бүрэн гүйцэд ажиллахгүй байна. Зарим тохиолдолд оруулсан мэдээллээ устгадаг. 9 дүгээр сарын 15-ны Миссийн тэмцээнд Засаг даргын нөөцөөс 20 сая төгрөг гаргасан тогтоолын төслөө бүрэн устгасан.
- Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ахмадын орон сууц хөтөлбөр, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, төлбөрийн чадварт нийцсэн хөтөлбөр зэрэг бичиг цаас нь бэлэн болчихсон маш олон ажлыг яах эсэх нь тоорхойгүй, хэрэгжүүлэхгүй, мэдээлэхгүй байна. Судалж байгаа, мөнгөгүй гэсэн хөтөлбөр өгч, Улаанбаатар хотын ажлыг урагшлуулахгүй байна. Нэг үгээр хэлбэл хот эзэнгүй болж, ажил нь гацаанд орчихоод байна гэсэн мэдээллийг өгөв.
НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа “Төсөв хүнд, мөнгөгүй гээд байгаа боловч хотын төсөв өмнөх оноос 50 тэрбумаар илүү батлагдсан. 25 цэцэрлэг баригдахаар мөнгө төсөвлөгдөөд байна. Баталж өгсөн төсвөөр юу хийж байгаа нь тодорхой бус ажил нь удаан байна. Баригдаад эхэлчихсэн байсан сургууль, цэцэрлэгийг цогцолборын ажил нь зогсцон, хаана гацсан нь тодорхойгүй байна” гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ