С.Зоригийг хөнөөсөн гэх ялтнуудыг чанга дэглэмтэй хориход шилжүүлжээ

img

 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Ялтнуудын зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, ялтнуудыг шилжүүлсэн байна. Өчигдөр /04.25/ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын чанга дэглэмтэй хорих анги руу ачжээ.

 

Түүнчлэн ялтнуудын ар гэрийнхний зүгээс шүүх хуралд Б. Булганыг гэрчээр байлцуулах хүсэлт гаргахаар төлөвлөөд байна. Мөн хохирогчийн ар гэр буюу С.Зоригийн дүү С.Оюун “Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргана” гэж мэдэгдсэн билээ.

 

Т.ДАЛАЙ

Эх сурвалж:www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yasan muukhai yum be ene bol helmegduulelt bsan harvaas ilerhii
2017-04-27
Зочин:
Монголын хүчний байгууллага ийм өчүүхэн амьтдыг олж чадахгүй 18-н жил 3 сая иргэнээ сэтгэлзүйгээр хохироожээ.Энэ хэрэгтэй холбоотойгоор 10-аад сайхан эрчүүд хорвоогийн мөнх бусыг үзсэн.Одоо юу болоод б.на.Итгэл үнэхээр алга даа.Хүний эрх....дарангуйлал,,,
2017-04-27
зочид:
хүнийг яаж хэлмэгдүүлж болдгийг ЭЛбэгээ ҮҮл хоёр ч яруу тодоор харууллаа тэгээд бас ихбаярласнаа нэг нэгэндээ хэлээд байгааг бид юу гэж ойлгох вэ АРД ТҮМЭЭН
2017-04-27
зочид:
хүнийг яаж хэлмэгдүүлж болдгийг ЭЛбэгээ ҮҮл хоёр ч яруу тодоор харууллаа тэгээд бас ихбаярласнаа нэг нэгэндээ хэлээд байгааг бид юу гэж ойлгох вэ АРД ТҮМЭЭН
2017-04-27
irgen:
gaitai Amgalanbaatar
2017-04-27
Зочин:
Elbeg uul 2 in sanaa amarch bnauu odoo ulsin nuuts tiime
2017-04-26