Аль Пачино төрсөн өдрөө далайн эрэгт тэмдэглэв
2017-04-27

 

Холливуудын нэрт жүжигчин Аль Пачино өчигдөр 77 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр төрсөн өдрөө эх нутагтаа бус Мексикийн далайн эрэгт найз бүсгүйнхээ хамтаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.  Орон нутгийн хэвлэлийнхэн далайн эрэгт амарч буй хосын зургийг авч чаджээ.

 

Жүжигчин эр өнгөрсөн он 2015 оноос эхлэн өөрөөсөө 38 насаар дүү Лусила Сола гэх бүсгүйтэй болзож эхэлсэн юм.  Аль Пачино твиттер хуудастаа “Энгийн байх дуртай” гэж жиргэжээ. Тэрбээр 2011 онд төрсөн өдрөө Лас Вегас хотноо сүр дуулиантай тэмдэглэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин