Николас Кейж хөлөө хугалжээ
2017-04-27

 

Холливуудын нэрт жүжигчин Николас Кейж зураг авалтын үеэр хүнд бэртэл авсан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Болгар улсад зураг авалт нь үргэлжиж буй “211” нэртэй киноны гол дүрийг бүтээж буй юм. Жүжигчин эр өчигдрийн зураг авалтын үеэр хөлөө хугалсан гэнэ. Түүнийг Болгарын Цэргийн эмнэлэгт хүргэж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

 

Кейжийн хувийн эмч “Бид Америк буцаж, эмчилгээгээ үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.

 

“211” киноны албан ёсны зураг авалт энэ сарын 11-нд эхэлсэн ч ийнхүү гол дүр нь хүнд бэртэл авсанаар зураг авалт гацлаа. Уг бүтээлд жүжигчин эр цагдаагийн офицерийн дүрийг бүтээж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин