Б.Батсайхан ажлаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар тус сургууль дээр ажлын хэсэг байгуулагдан долоо хоногийн хугацаанд ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг өчигдөр /2017.04.26/ гаргасан.
Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр Б.Батсайхан захирлыг албан ёсоор ажлаас нь чөлөөллөө. Захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр тус сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяаг томилсон байна.
Тус сургуулийн багш нар сургуулийн захирлаа ажлаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж НЗДТГ-ын өмнө талбайд жагсаал зохион байгуулна гэдгээ хэлжээ.Энэ талаар Б.Батсайхан захирлаас тодруулахад “Би ажлаа өгчихсөн” хэмээгээд өөр тайлбар хийхээс татгалзлаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ