Мария Шарапова бол хууран мэхлэгч
2017-04-28

ОХУ-ын теннисчин Мария Шарапова допингийн хэргээр шийтгэл хүлээж, 15 сарын хугацааг талбайн гадна өнгөрүүлсэн. Амжилтын оргил үедээ жил хагас тэмцээн уралдаанд оролцоогүй тэрбээр энэ долоо хоногт эхний тэмцээндээ орж байна. Маша Герман улсад болж байгаа Штутгартын нээлттэй тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Италийн Роберта Винчитэй хийж буулган авсан юм.

 

 

Энэ ялалтын дараа зарим мэргэжлийн тамирчид түүний тухай таагүй зүйлсийг ярьж эхэлжээ. Тэдний нэг нь Канадын теннисчин Южин Бушар. Их дуулгын хошой аварга бүсгүй “Мария Шарапова бол хууран мэхлэгч. Аль спортод хууран мэхлэгчдийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж ярьсан байна. Тэрбээр цааш нь “Мэргэжлийн теннисчдийн холбоо (WTA) хүүхэд багачуудад буруу ойлголт төрүүлэхгүй гэж найдаж байна. Сэргээш хэрэглэсэн ч эргээд эрх чөлөөтэй теннис тоглож болдог юм байна гэж ойлгоно” гэжээ.

 

Мария Шараповагийн хувьд жил хагасын өмнө шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүний шинжилгээнээс мелдониум гэх хориотой бодис илэрсэн юм.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
sooroo:
Baruunuud orosiig, orosuud mongoliig bainga havchdag yum. Nohoi suulee, suul yugaa bilee.....
2017-04-28
cooroo:
oros uchiraas l orolddog.
2017-04-28
saikhnaa:
zondool tamirchinguud butsal irsen tuukh bdg shde. ern bol ikh olon orsoldogch nar n aij bgaagaa il bnlee
2017-04-28
Зочин:
орос хүнийг яагаад ингэж доош дарахыг оролддог юм бол
2017-04-28
cooroo:
oros uchiraas l orolddog.
Зочин:
ялагдагсад байнгын л гомдолтой байдаг шүү дээ
2017-04-28
Зочин:
Шарапова бүсгүй аргагүй л аварга нь юм байна. Аваргыг эргээд ирэхлээр хүмүүс сандарч байгаа юм байна гэж л ойлголоо.
2017-04-28
Би:
Хулчгарууд ямагт хуцаж байдаг юм. Дийлэхгүйгээ мэдэж л дээ.
2017-04-28
Зочин:
eruusuu orosuudyn nuur tsarai ene shuu dee
2017-04-28