Гайгүй байгаа, Сайд аа
2017-04-28

Манай төр эрхлүүлсэн юм уу, шуудхандаа бол дээрэлхүүлсэн гэж болох  Рио Тинто гэж байна. Ойрын төрөл садан мэт монголчуудын нэрийг нь мэдэх болсон энэ компани 4.4 тэрбум ам долларт Оюутолгойг барьцаанд тавьж байж доошоо уурхай руу нэвтэрч өрмөө тавиад жил илүү болоод байна.
 

 

Бид ч баялгаа санхүүгийн урсгалтай нь хамт барьцаалсны хувьд хариуцлага хүлээж хүссэн ч, эс хүссэн ч энэ төслийг унагаах бус сэхээж үр дүнтэй  явуулахын төлөө зогсож нулимсаа тэвчиж хүлээсэн. Дубайн гэрээгээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 4.4 тэрбум ам.доллар араасаа дагуулж, манай валютын урсгал нээгдлээ гэж мэдэгдсэн. Гэвч энэ мөнгө Монголын талд нэг сар хүрэхгүй болоод буцаад гараад явчих сэжиг байгааг С.Ганбаатаар гишүүн мэдэгдэж Сайханаа сайдыг муухай харагдуулж байсан. Гэрээний 34 хувиа өр болгоод зээл аваад хишиг гэж итгүүлээд сонгуулийн өмнө хавтгай тараачихсан. Ингээд роялти ч  байхгүй ухрах замгүй тул далд уурхайн санхүүжилтийг шийдэхэд ордоо барьцаалж дэлхийд улаан номд орохоор үзэгдлийг хөрөнгө оруулагч нарт харуулсан. Үүний өмнө эхний бүтээн байгуулалтын бүх алдагдлыг манай талын ашгаас хасагдсаар ирснийг засах гэж төр оролдсон. Гэвч Оюутолгой дээр Эрдэнэт шиг олонхоор танкдаж дайраад, татаад авчихдаг гэрээг тэд хийгээгүй.  

 

Одоо араас нь дахиад л засал хийх гэж Засаг аргаа барьж байна. Оюутолгойгоос гаргасан зэсийн буянг дагасан валютын ганц ч цент  манай банкуудаар дамжихгүй гараад явчихаж байгаа. Дубайн хулгайн гэрээний дуулиант 4 тэрбум ногооны хаялга байдаггүй. Энэ гэрээний буянаар ам доллар бууна гэсэн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын амлалт одоо ч чихнээ хангинах юм. Ноён ногоон харин одоо яаж ч татаад буухааргүй ханшаа тогтоож чадсан.

 

Гол асуудал. Рио Тинто зэсийн борлуулалтаас олсон ашиг орлогоо Японы банкинд байршуулдаг гэж сонссон  Хоёр дох гэрээний 4.4 тэрбумыг Монголын говьд шингэн зэсээ экспортолж эхэлсэн хэрнээ бүх гүйлгээ нь манайхаас гадуур хийгдээд байдаг. 2016 онд Туркойз Хилл Ресорсез компани зэсийн баяжмалын экспортоо түр зогсоогоод дахин эхлүүлсэн талаар мэдэгдсэн. Оюутолгой манай улсын жилийн төсөөтэй тэнцэх борлуулалт хийдэг . Гэтэл  ердөө 6 хувийн татвар төлдөг тухай яриа байдаг. Яагаад ийм дусаалга шиг өчүүхэн татвар авч байгаа билээ гэдэгт асуултад хариулт авч чадаагүй л байгаа. Тэгтэл манай хамтрагч Рио тинто өөрөө 94 хувийн ашигтай борлуулалт хийж байгааг манай түшээд мэдэж л байгаа.  

 

Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар Оюутолгойгоос нийтдээ 176 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 190 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үйлдвэрлэсэн баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ 38.1 мянган тонн, алт 25 мянган унц болсон гэж тайландаа мэдээлсэн. Энэ оныг дуустал хугацаанд авч үзюэл Оюутолгой уурхайгаас нийтдээ баяжмал дахь металын дүнгээр авч үзвэл 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа.  

 

Энэ бардам мэдээний дэргэд баялгийн эзэн монголчууд ОУВС-аас тусламж авахаар төсвийн тодотгол хийж хэлээ унжуулаад байгаа дуулиан дуусаагүй. Энэ тодотголоор татвар нэмэгдэх бодит үйлчлэл, түүнд өгөх олон нийтийн реакц дөнгөж мэдрэгдэх төдий байгаа. Нэг ёсондоо ард түмэн нь ойлгож тэсээд байна. Энэ сарын 28-ны энэ өдөр дэлхийн долларыг атгадаг сангийн захирлууд хуралдаж манай асуудлыг хэлэлцэж буй. Үүнтэй зэрэгцээд манай “эрхийн балай “ болсон Рио Тинто гомдол мэдүүлжээ. Өргөн барьсан төсвийн тодотгол дотор хөрөнгө оруулагчдын ашг орлого Монголын талын банкаар дамжих утгатай заалт байгаа хэрэг. Бид пруис машиныхаа татвараа буулгуулах талаар шуугиж жижгэрч байхад Рио Тинто тэндээ өөрийн хамгаалалтаа хийж ОУВС-нд гомдол мэдүүлчихсэн явна. Өнөөдүүл нь манай сангийн сайд руу утас цохиж хурлаас өмнө энийгээ эргэн хараарай гэсэн юм байх.

 

Энэ талаар сэтгүүлчийн асуусан асуултад манай Чойжоо сайд “ ... Бага зэргийн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй байх аа ... “ гэж их өхөөрдмөөр хариулсан байгаа юм. Ер нь бол Рио гомдол гаргасан нь үнэн бөгөөд төсвийн тодотголыг дагаж гаргасан Засгийн газрын тогтоол хөрөнгө оруулалтын бусад хуультай зөрчилдөж байна уу, үгүй юу гэдгээ одоо Сангийн яамны хуульчдын багаар шалгуулж байгаа бололтой.

 

Тогтоолоо гаргачихаад баталчихаад дараа нь тэр заалт нь олон улсын болон бусад хүчинтэй байгаа хууль заалттай зөрчилдөж буй эсэхийг араас нь шалгаад л явж байгаа юм. Цагаахнаар хэлбэл Рио Тинто анзаарахгүй өнгөрч магад гээд нэг заалт шургуулсан нь баригдчихсан бололтой. Цаадуул чинь манай сайд шиг хар ухаанаар явдаггүй. Гарах бултах аргагүй гэрээний заалтаар Оюутолгойг базчихсан суугаа. Тэгээд ч “гайгүй байлгүй.". гэж гэрээ хийгээгүй гээд Валютын сангийнхнаар шахалт үзүүлээд эхэлчихсэн байна.  Одоо манай санхүүгийн хуулийн шинжээчид тогтоол дээрээ дахиад суучихсан. Тэр хооронд 28 гэх товлосон өдөр болж, захирлууд манай тодотголыг онц гээд хөтөлбөрөө хэрэгжүүлэх байх гээд чимээлээд сууж дээ.

 

ОУВС шүү дээ. Ямар ч  жижиг зүйлийг яахав гээд өнгөрөөхгүй гэж санаа зовних хүмүүс гарна. Тэдэнд хандаж сангийн сайдын багцаагаар “гайгүй байхаа”  гэе дээ. 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ нээрээ үнэн муу сангийн сайдаа
2017-05-01
Зочин:
Төсөв хийж чадахгүй мэдэхгүй. Хоёрт хэлэхэд ОУВС-ынхантай учираа олоод зөв зүйтэй ажиллаж чадахгүй . Гуравт хэлэхэд арга ядсан иргэдээ сэгсэрсэн бодлогоо явуулсан . Ийм сайд ийм яам ямар хэрэгтэйн. Татан буулгахд ОУВС-аар жилд нэг удаа гуйлгачилж очоод төсвөө хийлгэчихүүл шулуун
2017-04-30
Зочин:
Ямар өрөвдмөөр юм. Ер нь төр засаг минь юу болж байна. ОУВС-аас зээл авахад Сангийн сайд нь багшдаа шалгалт өгөх гэж байгаа юм шиг хээв нэг гайгүй байгаа гэж байна. Хэрэв шавь гуай шалгалтанд унавал сая нэмсэн 7-н татвараа буцааж байсан газарт нь тавиарай. Ээ чааваас ийм төр засаг гэж байх гэж !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-04-30
Зочин:
Сангийн яамаар дүүрэн хулгайч болсон шүү дэ. Мэргэжлийн бус Чойжилсүрэн сайдтай, мөнгө бодсон газар хэлтсийн дарга нартаы энэ яам тун удахгүй юм дуулгана да.
2017-04-29
WM333:
ene setgedel bichigch nar gudamjnii arkhichid bololtoi. uursduu hen ch bish shuu dee. Hend ch hereggui amitad. ta nariin nud horsood ataarhal turuud baina uu? kkk Ukher mongol gej zugeer neg heleegui baihgui yu! Zugeer ajlaa hiigeed ekh orniihoo tuluu ajillaj baigaa l turiin alban haagch sh dee ene hun.
2017-04-29
Зочин:
Энэ нэг шуналтай нүдэнд хүйтэн эргүү ч юм шиг сайдыг болиулмаар юм хэдэн тэрбумыг өгч сайд болсон маанаг гсн. МАН энүүгээр л дутав гэв өчнөөн мундаг боловсон хүчинтэй байж
2017-04-29
irgen:
Ene toriinhon, MAN shivshigee tarj bainaa, oorsdoo yneheer dynhyy,,,bas tegeed urdah zasgiin luivriig shalgaj shiitgehgui l baina, Ene torch yvahgui nee,,,,
2017-04-28
Зочин:
ENE SAIDAA BOLIULAH HEREGTEI
2017-04-28
Зочин:
unen MUNKHAG SAYD YUM DAA
2017-04-28
Зочин:
unen MUNKHAG SAYD YUM DAA
2017-04-28
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-28
Ha ha:
Gaaguu baigaa gedeg chini ih l buduuleg hodoonii sonsogdood baih chini !!
2017-04-28
Хариуцлага:
Бичигдэж байгаа мэдээллээ шалгаж хянаж байгаачээ...Танай сэтгүүлч нар хар ярианы хэлээр мэдээлэл бичдэг болжээ. Хариуцлага гэж юм байна уу?
2017-04-28
БАТ:
МАНгаруудын хулгай баригдаж байна.
2017-04-28