Афганистанд америкчууд амиа алджээ
2017-04-28

 

АНУ-ын эрх баригчид Афганистан дахь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд цохилт өгсөн билээ.

 

Тэгвэл уг ажиллагааны үеэр АНУ-ын хоёр иргэн амиа алдаж, гурван хүн гэмтсэн байна. Уг мэдээллийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, ахмад Жефф Дэвис баталжээ.

 

Афганистан дахь АНУ-ын цэргийн командлагч Жон Ничолсон “Исламын улсыг устгах хүртэл цэргийн ажиллагаа үргэлжлэх болно. Бид уг ажиллагаанд Афганистаны Батлан хамгаалахын удирдлагуудтай хамтарч байгаа. “ИСИС-К” устгах нь туйлын чухал. Харамсалтай нь хохирол амслаа” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын цэргүүд Афганистаны Хорасанд орчимд исламын улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй юм. Тус улс анх удаагаа террористуудын эсрэг “Эх бөмбөг” туршсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин