”ТOП-100”-г М-Си-Эс групп тэргүүллээ
2017-04-28

ТOП-100 шалгаруулалтад группийн амжилтаараа М-Си-Эс групп хувийн хэвшлээ тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран өнгөрсөн онд манай улсын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын хөгжил, улсын төсвийн бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Төрийн ордонд зохион байгууллаа. 16 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэсний шилдэг компаниудын бүтэн жилийн үйл ажиллагаа, ололтыг үнэлж дүгнэдэг, цаашдын амжилтад нь урам зориг нэмдэг нэр хүндтэй ёслол юм.

 ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа, бизнесийн байгууллагын тухайн жилд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлжээ. Үзүүлэлтийг дүгнэхдээ, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудаас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу шалгаруулсан байна.

 2016 оны ТОП-100 шалгаруулалтад үндэсний групп компаниудаас М-Си-Эс группийн 11 компани шалгарч, өнгөрсөн жилд хүрсэн амжилтаа дахин бататгасан нь онцлох үйл явдал боллоо. Тухайлбал, энэ удаад М-Си-Эс Холдинг ХХК, М-Си-Эс Интернэйшнл ХХК, Юнител ХХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, М-Си-Эс Проперти ХХК, М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Спирт бал бурам ХХК, СББ Трейд ХХК, Шангри-Ла Улаанбаатар ХХК, Юнивишн ХХК, Анунгоо ХХК-иуд шалгарчээ. Тус групп нь 2016 онд нийтдээ 229 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн бөгөөд сүүлийн 6 жилийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг Монгол Улсынхаа санд оруулжээ.

 Өнгөрсөн онд М-Си-Эс группийн компаниуд эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтуудыг цогцлоож ашиглалтад оруулжээ.

Энэ үеэр М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “Эдийн засгийн байдал өнгөрсөн жил амаргүй байсан ч М-Си-Эс групп татвар төлөлтийн хэмжээгээ нэмэгдүүлж, дараах бүтээн байгуулалтуудыг амжилттай хийлээ. Тухайлбал

-Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын дүр төрхийг шинэчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, 5 одтой зочид буудал болон А зэрэглэлийн оффис, орон сууц, худалдааны төв, иж бүрэн тоноглогдсон спорт клуб, үзвэр үйлчилгээ зэргээс бүрдсэн дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлтэй Шангри-Ла цогцолбор

-Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад хүрэлцэн ирсэн гадаадын төр засгийн тэргүүнүүд, хүндэт зочдыг байрлуулсан, олон улсын “International Property Awards 2016” шалгаруулалтын “Шилдэг, шинэ орон сууцны бүтээн байгуулалт” номинацийн шагналтай ASEM хотхон

-4G LTE сүлжээг Юнител групп Монгол орон даяар анхлан нэвтрүүлж, 21 аймаг, 330 суманд хүргэсэн нь өргөн уудам газар нутагтай боловч тархай суурьшсан, цөөн хүн амтай манай улсын хувьд технологийн маш том бүтээн байгуулалт юм. Ингэснээрээ Монгол Улс өндөр хурдны, хөдөлгөөнт интернетийн 4G LTE сүлжээг орон даяараа нэвтрүүлсэн дэлхийн эхний 25 орны тоонд багтаж чадсан зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэж болох юм.

 Үндэсний инженер, техникийн ажилтан, ажилчдын мэргэжлийн өндөр ур чадварыг сорьсон эдгээр бүтээн байгуулалтын далайцтай үйл ажиллагаанд дотоодын 500 орчим компанийн 10,000 гаруй хүн ажиллажээ” гэсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
naiz:
Erkaaaaa chi naad 2 garaa sain emchluulj abldaa erh baigaa deeree,unegui shdee odoo, udahgui tarialandaa garna hoeuulaa. ingej utsan huuheldei bolj zobood yaahiim be zolig, chaddag umaa hiie 2uulaa yrshig zugeer.
2017-04-28
zochin:
Chiniiheer bol talh mah gesen undesnii heden uildveruudee huvichilj avaad uniig ni nemeed ard tumnee shulaad tumur zam tavih munguu deeremdeed suuj bh bsan uu.220 terbum tugrug gadniihand tuluu uy.Mongol ulsiin tusuvt tulsiin malaa.Chi bol tatvaraas zurtaagch l bgaa daa.
2017-04-28
Zochin:
My JONHUU bitgii ataarh mongoliin ard tumen teneg bish
2017-04-28
zochin:
Chiniiheer bol talh mah gesen undesnii heden uildveruudee huvichilj avaad uniig ni nemeed ard tumnee shulaad tumur zam tavih munguu deeremdeed suuj bh bsan uu.220 terbum tugrug gadniihand tuluu uy.Mongol ulsiin tusuvt tulsiin malaa.Chi bol tatvaraas zurtaagch l bgaa daa.
2017-04-28
зочин:
гадныханд сайн үйлчилдэг гэж тэр үү

Bayar hurgeye
2017-04-28