ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг жинхлэн томиллоо
2017-04-28

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Алтанцомыг тус албан тушаалд жинхлэн томиллоо.

 

 

ЗТХ-ийн сайдын тушаалд, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлсэн Балдандоржийн Алтанцомыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилсугай” гэжээ.

 

 Б.Алтанцом нь ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хагас жил орчим хугацаанд ажилласан бөгөөд дөрөв дэх удаагаа ИНЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр салбартаа тасралтгүй 32 дэх жилдээ ажиллаж буй иргэний нисэхийн чадварлаг боловсон хүчин юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эхнэр Гэрлээ нь мэнгэт Нямдоржийн хамаатан тул МАН гарвал л Нямдорж Алтанцомыг дарга болгодог ш дээ. бодвол Мэнгэт бас шахаагаа хийдэг юм байлгүй дээ
2017-04-29
Зочин:
jinkhen bugshmal idee beer bbn daa
2017-04-28
zochin:
tsomdoo bayar hurgej amjilt husei.
2017-04-28
Zochin:
Amjilt husiye!
2017-04-28