”Ганц хүн их эрхлэхээр тэнэг болдог юм”
2017-04-28

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Чуулганы хуралдааны эхэнд МАН-ын бүлэг хуралдаж, уг хуулийн төсөлд байр сууриа нэгтгэсэн.  214 хуулийг нэгтгэсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 80 гаруй саналыг оруулжээ. Ингэснээр  Засгийн газраас өргөн барьсан төслийн агуулга өөрчлөгдөх магадлалтай гэж хууль санаачлагачид үзэж байгаа юм. 

 

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төсөлтэй холбоотой 17 зарчмын зөрүүтэй саналд санал хураалт явуулаад завсарлав. 

 

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үеэр “баривчлах ял”-тай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Баривчлах нь буруу юм байна гээд өчигдөр овоо ойлголцсон. Гэтэл чуулганы хуралдааны өмнө эрх баригчид хуралдаад ороод ирсэн чинь бүх зүйл өөр тийшээ яваад эхэллээ. Тиймээс чуулганы танхимд сөрөг хүчин байгаад, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат  эсэргүүцэж орилоод ч хэрэг алга. Бид хариуцлага, дэг журам хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хуулийн дарангуйлал руу буюу хүний үйлдэл болгонд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг анхааруулаад байхад яагаад ойлгохгүй байгаа юм. Бид Зөрчлийн хууль нэг тал руугаа дэндүү буруу явах гээд байна гэж харж байна. Тиймээс АН-ын бүлэг санал асуулгад санал өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Санал хураалтад оролцохгүй” хэмээгээдр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд картаа сугалж аваад, чуулганы хуралдааныг орхин гарлаа.  

 

Гишүүн О.Баасанхүү "Хүний биед хохирол учруулахгүй халдах гэж Зөрчлийн хуульд тусгасан байна. Хохирол учруулахгүй халдах гэж юу гэсэн үг вэ. Хүн зодох гэдгийг Эрүүгийн хуулиар шийдэх хэрэгтэй. Та нар коммунист дэглэмээр асуудлаа шийдвэл шийд. Өнөөдөр О.Баасанхүү гэдэг хүн та бүхэнд гай болоод байгаа юм биш. Та нар өөрөө өөрсдөдөө гай болоод байгаа хэмээсэнд гишүүн Ц.Нямдорж:

 

-Ганц хүн их эрхлэхээр тэнэг болдог юм, мэдэж ав. Дандаа хүн доромжилж байдаг хэн болчихсон юм. Чи бүр час улаан коммунист намын нэр хулгайлж авснаа мэдэж байна уу. 65 хүн рүү нэг бүрчлэн дайрдгаа боль" хэмээн уурсав. 

 

 

Чуулганы хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй саналуудад гишүүд анхаарлаа хандуулж, олон талаас нь асуудлыг хөндөж байгаа юм. 

 

Үдээс хойш 15.00 цагаас чуулган хуралдаж, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлнэ хэлэлцэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hyatadiin tagnyylaar ydirdyylsan teneg Mongolchyyd.. Naad hujaagaa alaach..
2017-05-01
ЗОЧИН:
НЯМДОРЖ ХЯТАДЫН ТАГНУУЛЧ БАЙСНАА НУУХ ГЭЖ ИЙМ ХУУЛЬ ГАРГАЖ ИРЖ БАЙГАА ЮМ. НЭГ СЭЖҮҮР ЯРИНГУУТ ГҮТГЭЖ БАЙНА ГЭЖ НУУН ДАЛДЛАЖ, ИРГЭДЭД ТОРГУУЛЬ ОНООЖ, ШОРОНЖУУЛСАН КОММУНИСТ НИЙГЭМЭЭ ДАХИН СЭРГЭЭХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ ХУУЛИЙН ЦААГУУР УИХ-ЫН ГИШҮҮД ХУЛГАЙ, ЛУЙВАР, ТАГНУУЛ ГЭЭД БҮХ Л ДУРТАЙ ГЭМ ҮЙЛДЛЭЭ ХИЙХ БОЛОМЖ ГАРЧ ИРЛЭЭ. ТЭГЭЭД ИРГЭД ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ҮЙЛДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ Ч ЭРХГҮЙ БОЛЛОО.
2017-04-30
зочин:
ХАРИН НЯМДОРЖОО, ТА НАР ОЛУУЛАА ЮМ ЧИНЬ ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ ГЭЖ ЭРХЭЛСЭЭР ТЭНЭГ БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???
2017-04-30
Зочин:
76 г эрхлүүлж тэжээж байгаа бид бүр буруутай.Одоохон шахацгаая.Хурлаа ч хийж чадахгүй оромдох боллоо.
2017-04-30
Зочин:
ene obgon odoo zaigaa tabibal olziitei dee gertee xebtsen ni deerdee
2017-04-29
Зочин:
АН-хан гэмт хэрэгтнүүдийг баривчлахыг болиулах гэж их жүжиглнэж байнаа. цаана нь хохирогч гэж байдгийг мэдэх үү? АН-ы хэрэгтнүүд ээ
2017-04-29
Зочин:
ulaan huvsgalch dorj hayan muugii 3 yax ch argagui ulaan kommunistuud daa
2017-04-29
hmmmmmmm:
shit uhej baisan muu durbed toriin hutguur, bas ERiid sanaatai ystoi HUTSBAAAAAAAAAA
2017-04-28
Зочин:
Aniihan hvnii erh gej ih soliordog vvrgee medehgvi anarhist
2017-04-28
Зочин:
Аймаар хэлжээ. Хулгайлж авсан нв үнэн шүү дээ.
2017-04-28
Зочин:
Баасанхүү монголоо гэсэн час улаан коммунист Нямдорж өөрөө холын бодолтой Хятад улсын тагнуул энэ 2 т ялгаа байна аа байна
2017-04-28
зОЧИН:
НЯМДОРЖ Г УАЙ ЧАС УЛААН КОММУНИСТ БАЙГААД ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВЖ БАЙГАА БИШ БИЛЭЭ ҮҮ?
2017-04-28
zochin:
Tetgevertee suuval taarna da. Uuruu bolohoor huniig doromjilj boldog harin uuruu hen yum ve.
2017-04-28
Зочин:
Зөв хө. Балай Баасанхүү нэр авахад таарахаар аягладаг болсон байналээ.
2017-04-28
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-28
иргэн:
Энэ хүнийг одоо тэтгэвэрт нь гаргамаар юм юун ерэнхийлэгч бэ хүний муу хайж доромжилохоос өөр чадах юм байдаг юм уу
2017-04-28
иргэн:
Нямдорж өөрөө хэн вэ дандаа хүн доромжилдогоо мартаа уу
2017-04-28
Zochin:
Nyamdorj gishuun ooroo dandaa hun doromjilj uurlaj zagnaj baidag hun.
2017-04-28