Боксчид Ази тивийн АШТ-нд оролцоно
2017-04-28

 

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

 

Уг тэмцээнд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

 

  • 49 кг-д Г.Ган-Эрдэнэ

 

  • 52 кг-д М.Гандулам

 

  • 56 кг-д Б.Мишээлт

 

  • 60 кг-д MУГТ Д.Отгондалай

 

  • 64 кг-д Б.Чинзориг

 

  • 69 кг-д Б.Түвшинбат

 

  • 75 кг-д Ж.Отгонжаргал

 

  • 91 кг-д С.Эрдэнэбаяр

 

  • +91 кг-д Т.Эрболат нар эх орноо төлөөлөн оролцоно.

 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь хоер жилд нэг удаа болдог бөгөөд тус тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн тамирчинд есдүгээр сард Герман улсын Халле хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Үндэсний шигшээ багийг МУГД Д.Батсүрэн удирдах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин