Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд зөвлөлдөх санал асуулгыг нээж үг хэллээ.
Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлж чадахуйц 750 орчим иргэн Төрийн ордонд хуран чуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлэх гэж байна.
Тэдгээр хүмүүсийг Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгосон байна. Дээрх хүмүүс хоёр өдрийн турш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ