Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө
2017-04-29

 

NBA-ын Индиана Пэйсерс багийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өгчээ. Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа түүнийг энэ зун хамгийн завгүй ажиллах хүмүүсийн нэг гэгдэж байсан юм. Багийн супер од Пол Жоржоо алдаж магадгүй болоод байгаа Индиана багийн хувьд шинэ сэргээн босголтын өмнө ирээд байгаа нь тодорхой билээ.

 

Домогт Ларри Бөрдийн хувьд  энэ албан тушаалийг 2003 оноос хойш хашиж байсан бөгөөд өмнө ч мөн адил эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлаж байсан удаатай. Энэ удаад ч мөн ижил шалтгаанаар ажлаа өгчээ. Гэхдээ тэрбээр багийн үйл ажиллагаанд зөвлөхийн байр сууриар оролцсоор байх болно гэж багийн удирлагууд мэдээлжээ.

 

Л.Бөрдийн хуучин ажлыг Индиана Пэйсерс багийн ерөнхий менежер Кевин Причард хашихаар болсон байна.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин