Туркт болсон бүх нийтийн санал асуулгын албан ёсны дүн гарчээ
2017-05-01

 

Турк улсад өнгөрсөн сарын 16-нд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан билээ.

 

Тэгвэл уг санал хураалтын албан ёсны дүнг тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо энэ амралтын өдөр танилцуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Саналаа өгсөн нийт иргэдийг 51.41 хувь нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 48.59 хувь нь эсрэг санал өгчээ.

 

Бүх нийтийн санал хураалтад  48, 936, 604 саналыг  хүчинтэйд тооцжээ.  Ирц 85.43 хувьтай байсан талаар Сонгуулийн хорооноос мэдээллээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсанаар тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж байгаа юм. Мөн Ерөнхий сайдын албыг халж, парламентын гишүүдийн тоог 600 хүртэл нэмэх гэнэ.

 

Парламентын сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 18 нас болгожээ. Ерөнхийлөгч мөн дэд Ерөнхийлөгч, сайд, шүүгч нарыг томилохоос гадна онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

 

Турк ирэх 2019 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч болон парламентын ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар болсон. Уг сонгуулийн дараа тус улс албан ёсоор Ерөнхийлөгчийн засаглалтай болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-21