Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн ҮЭХ-г улаан хамгаалагчдаараа бүрдүүлэх гэж байна
2017-05-01

 

Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлээ оролдож эхэллээ. Өөрөөр хэлбэл ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилготой ҮЭХ-г өөрийнхөө улаан хамгаалагчдаар бүрдүүлэхээр улайрч байна. Тодруулбал, П.Баттөр, А.Болдбаатар, Т.Соёл-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг сонгуульд өрсөлдүүлэх нэрээр шинэчлэн томилохоор зохион байгуулж байгаа аж. Уг дүрмийн бус сонгуульд оролцогчдод Х.Бадамсүрэнгийн баг далдуур дэмжлэг үзүүлж байгааг нууцалсан ч, ажилчдын дунд яриа өрнөөд эхэлжээ. Ажилчдын эрх ашгийг хамгаалах ганц байгууллага ҮЭ-ийн хорооны амыг ийнхүү барьснаар Х.Бадамсүрэнгийн засаглал төгс хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Тэрбээр ажил авсан цагаасаа хойш өөрийн тансаглал, орлогч захирлууд, зөвлөхүүдийн цалин хангамжийг л тойлохоос биш, нийт ажилчдын эрх ашгийг хамгаалсан нэг ч үг хэлж, үйлдэл хийгээгүй билээ.

 

Ш.Даваа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ENE BATBAATAR CHIN AJILCHDIIN ERX ASHGIIG BISH UURIINXUU L ERX ASHIGIIG XAMGAALDAG XUN IIM XUNIIG BUULGAX L XEREGTEI DEE
2017-05-05
Зочин:
180 саяын тавилгаа тансаглал биш би тийм хүн биш гэж хээв нэг хэлж байгаа хүнтэй юу ярихав дээ
2017-05-03
Зочин:
Энэ бадамсүрэн бол ичгүүргүй амьтан доо
2017-05-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-01
КАЧИН:
ЭНЭ ҮЭХ ГЭДЭГ ЁСТОЙ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЦГААЯ
2017-05-01
Зочин:
Ajil haylt zarlaad suult hii bugdeeree!!
2017-05-01